Манай улсад 2018.11.30-ны байдлаар 26 дахин боловсруулах үйлдвэр ажиллаж байна. HTPE хуванцрыг МОГ болон ОБ пастик ХХК дахин боловсруулж байгаа бол LDPE пакет, зөөлөн гялгар уутыг Пластик центр ХХК, PP хуванцар болоод бусад бүх төрлийн гялгар уутыг “Сан-Оргиу” ХХК дахин боловсруулж байгаа юм. Улсын хэмжээнд жилдээ 1,4 сая тонн хог хаягдал гардгаас 2 хувь нь гялгар уут гэсэн мэдээллийг Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо ТТБ-с мэдээлдэг. Хэдийгээр энэ нь бага тоо мэт санагдавч хот хөдөөгүй нисэх гялгар уут хуванцрын хаягдлаа бууруулах, дахин боловсруулж чадвал хамгийн буянтай амьдрал болох билээ. Учир нь гялгар уут хөрсөнд шингэхгүй 100-500 жил болдог бол хуванцар 1000 жил хадгалагддаг гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачид нотлосоор байна. Тиймээс гялгар уут, хуванцрыг яаж таних, хэрхэн ялгаж үйлдвэрт нийлүүлдэг талаарх туршлагаасаа хуваалцъя.
- HTPE, PP, PET хуванцруудыг хуванцрын ёрөөлыг харснаар таньж болно. PET хуванцар нь ихэнхдээ тунгалаг, ёроолдоо цэгтэй байдаг бол HTPE хуанцар нь зөөлөн бөгөөд нааж хийсэн байдаг тул ялгахад хялбар юм. Та дээрх хуванцруудаа маш сайн цэвэрлэж хатаагаад тус тусад нь ялгаж тушаахад л болох юм. Хуванцарт наасан шошгыг плитка асаагаад дээр нь барихад шошго нь өөрөө хууларчихдаг юм шүү.