Даавуун тороо хүртэл засгаас шаардана гэж үү? Үгүй ээ үгүй..

Манай улсын Засгийн Газраас нэг удаагийн гялгар уутыг хэрэглэх, худалдаалах, импортлохыг хориглосон. Шийдвэр хэрэгжээд долоо хонох гэж байна. Гэсэн ч харамсалтай нь амьдрал дээр олигтой хэрэгжихгүй байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай:

  1. Дэлгүүр худалдааны төвүүдэд гялгар уут орлох бүтээгдэхүүнүүдийг байршуулаагүй
  2. Худалдаа наймаа эрхлэгчдэд мэдээллээ тодорхой түгээгээгүй
  3. Шийдвэрийн хэрэгжилтийг хянаж шалгах ёстой төрийн                          багууллагууд   хангалтгүй ажиллаж байгаагаас
  4. Иргэд олон нийтийн хандлагат нөлөөлж, хангалттай зар сурталчилгаа хийж чадаагүйн улмаас … зэрэг болно.

Дээрх шалтгаанууд шийдвэр хэрэгжихэд саад болж буй нь үнэн боловч хамгийн гол нь, энэ мэтээр шалтаг шалтгаан тоочоод байвал бид өөрчлөгдөж, хүсээд байгаа эрүүл нийгэмдээ хэзээ ч амьдарч чадахгүй л дээ. Гэхдээ яалт үгүй нийгэм бол янз бүрийн хүмүүсийн бөөгнөрөл, олон давхаргаас бүтдэг учраас бүгдийг сэрж сэхээрийг хүлээнэ гэдэг бүтэмжгүй. Хууль, дүрмээр шахах, шагнал урамшуулал санал болгох, эсвэл бүр бүтээгдэхүүнээ үнэгүй тараах нь байдал л зүйл. Гэхдээ л эцсийн эцэст ухаантай ард түмэн бол засаг төрөөс гаргасан зөв шийдвэрийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлээд л явдаг болно. Даавуун уутаа хүртэл засаг төрөөс нэмээд, өөрөө хөлөө жийж, амаа ангайн тосож суух юм бол дараа дараагийн сонгуулиудаар дахиад л хулгайч, залилан хийдэг худалчууд хуурдагдах нь гашуун бөгөөд бодитой үнэн юм. Тиймээс олон нийт бид өөрсдөө мэдээлэлтэй, дархлаатай, өөрийн үзэл бодолтой, түүнийхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг байх шаардлагатай гэж бодном. ЯДАЖ ӨӨРИЙН ГЭСЭН ДААВУУН УУТАА АВЧ ГАРААД ХҮНСЭЭ ЦУГЛУУЛААРАЙ