Миний хамгийн их хүсдэг зүйл бол Монгол улсынхаа ирээдүйн эздийг бэлтгэх юм. Юунд вэ гэж үү? Үр хүүхдээ ямар нийгэмд, ямар орчинд амьдруулахыг хүсэж байна яг тэр орчинд амьдрах иргэнийг бэлдэх тухай болно. Тухайлбал бид эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл хогоо ангилж чаддаг, хог биш баялаг гэдгийг ойлгосон, холиод хаявал хөрс, ус, агаар бохирдож хүн өөрөө хорддог тухай мэдлэгтэй иргэнийг өнөөдрөөс бэлдэж байж ирээдүйд цэвэр орчин бүрдэх юм. Хогоо ялгахад олон төрлийн хогийн сав цуглуулах шаардлагагүй ээ. Зүгээр л өнөөдрийн байдаар манай улсад юу юуг дахин ашглаж байгаа талаар мэдлэгтэй байхад л болох юм. Тэрийг л мэдчихвэл дахиж ашиглаж болох зүйлсийг шууд булагдах хогтой холих ямар ч утгагүй гэдгийг ойлгочихно.
You might also like
Copyright
Энэхүү сайтанд нийтлэгдсэн мэдээллийн зохиогчийн эрхийг сэтгүүлч М.Бүжинлхам эзэмшинэ. Хэсэгчлэн болон бүтнээр ямар нэг хэлбэрээр олшруулан тараасан тохиолдолд тус сайтын нэрийг заавал дурдана уу.
Our facebook page
Zero Waste Mongolia
Eco education and public service NGO
Since 2017
Respond to us
hello@ecobujin.com
mail@ecobujin.com
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!