Бид нар хүүхдүүдээ хэл сур, математикаа давт л гэж загнахаас амьдралын ухаанд огт сургадаггүй юм байна. Хүүхэд бүр эдийн засагч, дипломатч, эрдэмтэн болохгүй. Харин улс орондоо иргэн, үр хүүхэддээ аав ээж болох нь гарцаагүй үнэн билээ. Тиймээс бид цэвэр, эрүүл Монгол орныг хүсэж байвал эздийг нь л бэлдэх учиртай юм. Гэтэл ЕБС ийн сурагчид гэрээсээ гаргаад хаясан хог нь хаашаа очдог, гараа угаагаад урсгасан ус нь хаагуур дамжиж хаана хүрдэг зэрэг энгийнийг мэдэхгүй байна … “Зүгээр л талд аваачиж хаядаг” гэж бодит үнэнг хэлэхэд гайхаж сэтгэлээр унадаг. Гэхдээ одоо тэд, заасан хичээлээс минь хог хаягдлын менежтенттэй холбоотой олон зүйл ойлгосон тул наандаж л гялгар уут, хуванцрын хэрэгцээгээ багасгана гэлээ #ГялгарУутгүйМонгол хөдөлгөөн үргэлжилсээр…