Уучлаарай, ууртай эхэлчихлээ. Яагаад гэвэл зарим хүмүүс хог ангилах бол гэртээ суудаг ажилгүй авгай нарын хийдэг ажил гэх юм. Өдөржин оффисд ажилладаг хүн юун хог ангилах гэхийг ч сонсож байлаа.
Энэ зөвхөн уйдсан хүний л хийдэг ажил юм бол дэлхий дахин яагаад магтан сайшаагаад түгээн дэлгэрүүлээд байгаа юм бол…? Бодоод үзээрэй. Хатуухан хэлэхэд 21-р зуунд амьдарч байж экологийн боловсролгүй, хогны талаар ямар ч ойлголтгүй, холиод шууд хаяж байгаа бол өрөөсөө ичих ёстой. Шууд хэлчихье.
Учир нь бид ганц дэлхийтэй. Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Хүн бүр хором тутамд хог тарьдаг. Дэлхийн бакнаас 2019 онд хийсэн судалгаагаар Монгол хүн өдөрт 2,6 кг хог хаядаг. Энэ нь дэлхийн бусад улс орны иргэдтэй харцуулахад эхнээсээ 12-т жагсаж байна гэжээ.
Таны хаясан хог аав ээжийн тань оршсон газартай зэрэгцэн булагдаж байна. Өөрийн үндсээ хогонд булж буйгаас ялаа алга. Үр хүүхэд маань хогоор дүүрэн газарт амьдрах нь байна. Тиймээс хог хаягдал бол хүн бүрийн анхаарч цэгцлэхэд оролцох ёстой салбар юм.
Ингээд фэйсбүүк дэх “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” пэйжээс 5 дахь удаагаа зохион байгуулсан Дахивар авах явуулын станцийн үр дүнг дэлгэе.

ХУД-ийн ИТХ, ЗДТГ- аас санаачилсан “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд “Хоггүй Монгол” ТББ-тай хамтран хоёр дахь удаагаа хэрэгжүүлсэн “Дахивар авах явуулын станц05” эвент товлосон өдөр, цагт амжилттай хийгдэж дууссан. Тухайн өдөр давхардсан тоогоор 100 гаруй өрх ирж дахивараа тушаажээ.

Онцлог:

1.Өмнөх эвентүүдэд хогоо ангилж дадсан иргэд дахивараа тушааж байсан. Харин энэ удаа шинэ ангилагчид олон ирэв. “Та бүгдийн хийж буй ажлыг хараад ангилж эхэллээ” гэж хэлж байсан. Шинэ ангилагчдад мэдээлэл дутуу байгаа нь ангилсан байдлаас харагдаж байсан тул хогоо яаж ангилах талаарх мэдээллийг илүү өргөн дэлгэр түгээх шаардлагатай нь харагдаж байв.

2. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж ирэх нь нэмэгдэж байна. Эвентийг угтаад гэрийнхээ хогийг хүүхдүүдээрээ ангилуулж эхэлсэн талаар тэд хэлж байсан.

3. Хандивын хоёр хайрцаг дүүрсэн учраас дүүргийн ТҮК-ийн ажилчдад хүлээлгэж өгсөн болно.

Тухайн өдөр цугласан дахиваруудын жагсаалт:

PET \ундаа усны хуванцар\ -84кг
Гялгар уут \бүх төрлийн\ – 68.7кг
HDPE \нааж хийсэн хуванцар\ -19,018кг
Газны лааз хөнгөн – 34 ширхэг
Хужиртын шил – 29 ширхэг
Варейный шил \гэрвэн төрөл\ – 382 ширхэг
Шар айраг, вакусны шил – 87ширхэг
Үлэмж органикийн тарагны шил- 21 ширхэг
Үлэмж органикийн ээдэмний шил-57 ширхэг
Виноны шил- 16 ширхэг
Архины шил-7 ширхэг
Хөнгөн цагаан лааз \ундаа,шар айрагны\ – 20кг
Цаас- 48.2кг
Картон цаас- 13кг
Нойлын цаасны бор гол 20 ширхэг

Цаашид санал болгох:

1. Тус эвент 2020.09.20-ны өдрийн 14.00-17.00 цагийн хооронд болсон. Эвент дууссаны дараа дахивараа өгөхийг болон дахиад ийм эвент тогтмол зохион байгуулж байхыг хүссэн санал иргэдээс олон ирж байсан нь дээрх ажил цаг үеэ олсон, бодит шийдэл болохыг харуулж байна. Цаашид тогтмол зохион байгуулах боломжийн талаар судлах нь зүйтэй болов уу

2. Хандивын хайрцагт цугласан хувцас, эд зүйлийг хэнд, хэрхэн түгээсэн талаарх мэдээллийг иргэдэд мэдээлэх нь хайрцаг тогтмол ажиллах болон иргэдийн итгэлийг алдахгүйгээс эхлээд томоохон ажлын эхлэл гэж бодож байгаагаа уламжилж байна.

3. Хог хаягдал хэрхэн ангилах тухай мэдээллийг илүү өргөн хэмжээнд түгээх шаардлагатай байна. Иргэдийн хог ангилах сонирхол нэмэгдэж олон хүн нэгдэж байгаа тул тэдэнд дахин боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадалд тулгуурлан мэдээлэл өгөх шаардлагатай байна.

Бидний ажлыг дэмждэг Хогоо багасгая групп, царцаа ногоон, Төвшин сайхан төв, Сан Оргиу ХХК, Zero waste club-ийн залууст талархаж байна.