Дэлгүүр, ресторан биш ДАХИВАРЫН ЦЭГ зорьдог болсоон…
Сайхан байна. Нэг л таатай… Учир нь шинэ цагийн хүмүүс бид эд хөрөнгө, материаллагт биш эх дэлхийгээ хайрлах болоод сэтгэлийн тайтгаралд анхаарах болжээ. Өмссөн даашинзаа дахиж өмсөх, өөрийн аягатай явж, нусны алчуур хэрэглэх нь ичмээр зүйл биш гэдгийг ойлгож байна. Олон хүн хогоо ангилах, тушаах тухай боддог болжээ. Тиймээс сэрж буй нэгэндээ урам дэм өгөх хэрэгтэй юм. Дахиварын цэгүүдийн хаяг, утасны дугаарыг оруулж байна.
Ер нь нийслэлийн хэмжээнд 200 орчим дахирын цэг байдаг гэсэн албан бус тоо бий. Гэхдээ яг баталгаатай гэвэл дээрх цэгүүдийг нэрлэж болно. Миний хувьд Сансрын колонкоос жаахан дээшээ явахад зам дагуу байдаг “Төвшинсайхан” төвд очдог билээ.
Дахивар бүр үнэлгээтэй байдаг.
Тухайлбал:
Хөнгөн цагаан лааз кг нь 1500 төгрөг
Гялгар уут, пакет кг нь 400 төгрөг
Ундаа, усны сав кг нь 300 төгрөг
Пивоны шил ширхэг нь 800 төгрөг \АПУ\
Архины шил ширхэг нь (төрлөөс нь хамаарч) 20-200 төгрөг \шар чингис, соёрхол, соёмбо\
Зөөлөн хуванцар кг нь 400 төгрөг
Дунайский салатны шил…
Төмөр, метал кг нь 200 төгрөг гэх мэт…