Хуруу зай нь хөрс, ус агаарыг гялгар уутнаас тав дахин их хордуулдаг
Хуруу зайны хор: Зурагт, утас, компьютер, цаг, удирдлага бүгд зайгаар ажилладаг. Манай улсад жилдээ хэдэн төрлийн, хэчнээн зай хаягддаг талаар ямар ч судалгаа байхгүй. Зай нь аюултай хог хаягдалд ордог бөгөөд шууд хөрсөнд булж огт болохгүй. Өндөр хөгжилтэй улс орнууд зайг тусгай саванд цуглуулаад маш нарийн технологийн дагуу устгах болон дахин боловсруулж байна. Харин бид булсаар… Гэтэл хөрсөнд хаягдсан ганцхан ширхэг хуруу зай эргэн тойрны дөрвөн мкв талбайг хордуулж 800.000 литр усыг бохирдуулдаг.
Бүх төрлийн зайны бүтэц: Зайг ерөнхийдөө 10 төрөл байдаг гэж үздэг.
Хар тугалганы исэлтэй зай
Цайр, нүүрстөрөгчтэй
Шүлтлэг мангантай
Мөнгөн усны исэлтэй буюу товчин
Лититтэй
Никель кадмитай
Никель металл
Литий ионтой
Зайнд байдаг хүнд металиуд хүний биед яаж нөлөөлдөг вэ?: Химийн хүнд метал буюу кадми л гэхэд ургийн гажиг үүсэхэд нөлөөлдөг бол хар тугалга нь сэтгэц, сонсгол, мэдрэлийн үйл ажиллагааг гэмтээдэг. Гэхдээ энэ бол зөвхөн ганц жишээ юм.
Манай улсын иргэдийн цусан дахь хар тугалганы хэмжээ: АШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш НЭМ-ийн магистр Э.Ундармаа, АНУ-ын Джон Хопкинсийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн эрдэмтэдтэй хамтран Монгол эмэгтэйн цусан дахь хар тугалганы хэмжээг судалжээ. Судалгаанд хамрагдсан гэр хороололд амьдардаг эмэгтэйчүүдийн цусанд 3.00 мкг /дл хэмжээтэй хар тугалга агуулагдаж байсан бол орон сууцанд амьдардаг эмэгтэйчүүдийн цусанд 2,08 мкг / дл хэмжээтэй хар тугалга агуулагдаж байна гэсэн хариу гарчээ. Хар тугална нь хүний биед огт байх ёсгүй хүнд метал юм.
\Судалгаа“International journal of Environment research and public health” нэртэй ОУ-ын сэтгүүлд нийтлэгдсэн \
Гарц шийдэл: Аль болох зайгүй эд зүйл хэрэглэх, нэг удаагийн зайнаас татгалзах, хэрэглэсэн зайгаа дахин боловсруулах цэгт тушаах
Хаягдал зайны савыг доорх газруудад байршууллаа
Сүхбаатрын талбай, Сити тауэр 12 давхар- 1204 тоот Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ-ын байр
Номин худалдааны төв \УИХ\
MCS International – Shangri la office 7-н давхар
217-р цэцэрлэг – Бэлх, Сүхбаатар дүүрэг 6-р хороо
Шинэ айл хотхон – 100 айл
Энхжин хотхон – Зайсан, Американ скүүл зүүн талд
Хас банк
Хурд хотхон
107-р цэцэрлэг – Цамбагарав, Миний дэлгүүрийн хойно
224-р цэцэрлэг – Баянхошуу далан давхарын баруун хойно (Чингэлтэй дүүрэг, 7-р хороо)
102-р цэцэрлэг – Хайлааст 7-р сургуулийн хойно
221-р цэцэрлэг – Хайлааст шинэ эцэс
108-р цэцэрлэг – Баянбүрдийн тойрог, 50-р сургуулийн зүүн талд
Оюу толгой – Моннис оффис
Хойморь оффис – Шинэ зам Ганди сургуулийн хойно
Energy resource – Өмнөговь аймаг Цогтцэций сум