Одоогоос ердөө 3 хан жилийн өмнө буюу 2016 онд би л хог ангилах гэж хичээгээд байх шиг санагдаж их л ганцаарддаг байж билээ.  Хүн дандаа л хань хайдаг амьтан шиг билээ. \хэхэ\ Тэр үед хэнээс, хаанаас зөв мэдээлэл авах вэ? Яаж ангилбал болох юм бол…? гээд л  боддог байлаа. БОАЖЯ, Хотын Захиргааны цахим мэдээллийн санд энэ талаар огт мэдээлэл байдаггүй байсан. МХХДБҮХ \Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо\-ноос гаргасан мэдээлэл нь алдаатай хэргэждэггүй байсан үе. Гэсэн ч  хулгай хийж, худал хэлэн хүн алснаас ч илүү гэм нүгэл нийгээд байх шиг санагдаад хогоо ангилж эхэлсэн байдаг юм. Дахиж ашигладаг эсэхийг нь ч бүрэн мэдэхгүй тул гэрээс гарах хогоо ЦААС, ХУВАНЦАР, ГЯЛГАР УУТ, ШИЛ гээд л ангилж эхэлж байж билээ.

         Ядаж ингээд ангилвал түүдэг хүмүүс олж аваад тушааж магадгүй гэж бодохгүй юу. Гэсэн ч миний арга алдаатай байснаас гадна хоосон найдлага тээж байсан нь цаг өнгөрөх тусам мэдэгдсэн тул эрхгүй аргаа нарийсгасан л даа. Гэхдээ мэдээж энэ хугацаанд зөв ангилах талаар судалсаар л, ангилснаа үйлдвэрт хүргэх боломжийн талаар мэдээлэл цуглуулсаар л байлаа. Юу хэлэх гээд байна вэ гэвэл, “Ямар нэг өөрчлөлт хүсэж байвал өөрөөсөө эхэл, зүгээр л хийж эхэл” гэж л хэлэх байна. Эхэлсэн учраас л өнөөдрийн байдлаар айл өрхөөс гарч буй хаягдлыг долоон төрөлд \ хүнсний хаягдлыг оролцуулахгүйгээр\ ангилж болох талаар мэдэж авсан. Үнэхээр эхлэл ажлын 50% нь юм билээ. Харин одоо танд, бүх цаасыг, бүх хуванцрыг, бүх шил лаазыг биш зөвхөн улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа дахин боловсруулах үйлдвэрүүдийн төрөл, хүчин чадалд тулгуурлаад ангилвал илүү үр дүнтэй гэдгийг хэлье.

             Ингэж ангилвал эхний ээлжинд болоод л явчихна гэсэн үг юм. Гэхдээ ангилснаа яаж дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх вэ гэдэг бас нэг асуудал гардаг. Азаар 2019.60.02-ны өдөр манай хороолол ангилах савтай болсон учраас цуглуулсан дахиваруудаа аваад ийш тийш явах шаардлагагүй болсон. \ өмнөх хоёр жилд ч чирээд л явдаг байлаа шүү дээ  хэхэ\ Харин танай хороололд ийм ангилах сав байхгүй бол нүүр номын хайх хэсэгт криллээр “Царцаа Ногоон” гэж бичээд захиалга өгвөл ирээд авах болно. Их хэмжээний дахивар хадгалсан томоохон байгууллагын хувьд “Төвшин сайхан төв” гэж бичээд захиалга өгвөл таны цуглуулсан дахиварыг тус тусд нь худалдаж авдаг юм шүү. Ингээд та нартаа амжилт хүсье. Хамтдаа л хичээцгээнэ шүү….

https://www.youtube.com/watch?v=-6IPtcYwfVM&feature=youtu.be