Яагаад заавал уйтгартайгаар #Хог ярьж, залхуутайгаар #Ангилалтын талаар ойлгуулах ёстой гэж? Биднийг дэмжсэн Unitel Group Office баярлалаа

Ахуйгаас гардаг дахиваруудыг таниулах зорилгоор 2019.10.26-ны өдөр бид Дахивархан VS Хогон Мангас эвентийг зохион байгууллаа. Анх удаа л хог болон дахивараар хувцас бүтээж хүнд өмсүүлээд загварын шоу шиг л алхуулав. Зарим нэг нь огт хэрэггүй ажил, зүгээр л шоу гэж шүүмжилж байсан ч бидний зорилго бол  гэрээс гардаг хог, дахиварын ялгааг сонирхолтойгоор таниулах байсан. Энэ зорилгодоо ч хүрсэн билээ.  Ирсэн хүн бүрт хувцасныхаа учрыг тайлбарлаж өгөхийн зэрэгцээ бичлэг хийж цахимаар түгээсэн юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад дахин боловсруулах 32 үйлдвэр ажиллаж байна. Тус үйлдвэрүүд 15 төрлийн дахиварыг ашиглан бүтээгдэхүүн хийдэг. Тухайлбал: ГЯЛГАР УУТ, \ мөнгөлөг гадар, дотортойгоос бусад бүх төрлийн\ ХУВАНЦАР \ HTPE, PP, PET\ ЛААЗ \ хөнгөн цагаан\ ЗАРИМ АРХИ ШАР АЙРАГНЫ ШИЛ \ урбаник, үлэмж, сок\, КАРТОН БОР ХАЙРЦАГ, НОМ ДЭВТРИЙН ЦААС \ үдээсгүй, скочгүй, хавтасгүй, шохойгүй, гялгар бүрээсгүй\ машины ашигласан тос, автомашины дугуй, аккумулятор юм.

Нэгэнт дахин боловсруулдаг үйлдвэрүүд нь байгаа болохоор бид эх үүсвэр дээр нь анилах чухал болоод байна. Ангилахгүй болохоор үйлдвэрүүд түүхий эдээр дутаад, хайран баялаг хөрсөнд булагдаж хордуулсаар байгаа нь гарцаагүй үнэн билээ.

https://www.youtube.com/watch?v=ZAobPNv77fw&feature=youtu.be