Гэрийнхээ хог хаягдлыг ялгаж эхэлснээс хойш хогоо хагас сар, заримдаа ч бүр хорь гаруй хонож байж гаргаж хаядаг болжээ. Ер нь гэрээс гардаг хогны 60-70%-ийг дахин боловсруулах боломжтой гэдгийг маш сайн ойлголоо. Тиймээс ч хогоо ангилцгаая гэж уриалж, хийж хэрэгжүүлэх боломжийг хайж таниулсаар гурван оныг аргаа үджээ. Гэтэл хог ангилах, ангилсныг тус тусд нь стандартын дагуу ачиж үйлдвэрүүдэд хүргэх төр засгаас шаардлагатай зохион байгуулалтын ажил урагшилдаггүй ээ. Бахь байдгаараа…

Тиймээс “Хоггүй Монгол” ТББ #ЯвуулынДахиварАвахСтанц-ажиллуулж эхлэв. Энэ нь дүүрэг, хороо, СӨХ-үүдтэй хамтран иргэдийн ангилсан дахиварыг тодорхой өдөр, цаг товлон очиж авах юм. Ингэснээр нэгэнт ангилаад сурсан иргэдийнхээ үнэт цаг, сэтгэлээ гаргаж хийсэн ажлыг цааш үр дүнтэй биежүүлэх, ангилдаггүй хүмүүсийн хандалгыг өөрчлөх, нөлөөлөх, үйлвэрүүддээ цэвэрхэн дахивар цуглуулж өгөх гээд олон ач холбогдолтой ажил болж байна.

Өнгөрсөн хугацаанд бид СХД-ийн Орчлон хороолол, БЗД-ийн Олимп хотхонтой хамтран дээрх эвентээ зохион байгуулсан бөгөөд эхний байдлаар 1100 орчим шил, нэг тонн орчим гялгар уут хуванцрыг үйлдвэрт хүлээлгэж өглөө. Нэг шил хөрсөнд 4000 жил хадгалагддаг, гялгар уут хуванцар 1000 хүртэл хил хөрс ус, агаарыг хордуулдаг огт шингэдэггүй гэсэн судалгаа бий. Тиймээс #ЯвуулынДахиварАвахСтанц эвентэд оролцож нэг ч болтугай дахиварыг хөрсөнд булагдахаас сэргийлж чадсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Эвентийн үеэр мэдсэн зүйлс:
-Хогоо ангилдаг иргэд, айл өрхийн тоо эрс нэмэгджээ.
-Хогоо ангилдаг хүмүүсийн дийлэнх нь залуучууд байна.
-Гадаадад амьдарч байсан иргэд сурсан дадлаа эх орондоо хэрэгжүүлэхээр хичээдэг
-Хог биш Баялаг гэдгийг хүмүүс ойлгодог болжээ
-Ангилсан дахиварыг тусд нь ачдаг систем нэвтрүүлэх зайшгүй шаардлага бий болжээ