Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн хөдөө орон нутагт…

Анх Гялгар уутгүй Монгол хөдөлгөөнийг санаачлаад ажиллаж эхлэх үедээ өнөөдрийнх шиг сайхан үр дүнд хүрнэ гэж төсөөлөөгүй байсан юмаа үнэндээ. Хогондоо дарагдаад байгаа өөрсдийгөө хараад, ирээдүйгээ хордуулж байгаагаа бодож шаналахдаа л эхлүүлж байсан билээ. Гэтэл одоо хөдөлгөөний талаар зөвхөн нийслэлчүүд биш Өмнөговь, Орхон аймгийнхан мэддэг болж сургалт аваад байна. Дорнод аймагт бүр Гялгар уутгүй Дорнод хөдөлгөөн өрнөлөө. Үүн шиг сайхан зүйл гэж хаа байх билээ. Цаашдаа энэ хөдөлгөөн маань аймаг, сум бүрт өрнөж Монголчууд бид хогноосоо салах болтугай. Хогноосоо сална гэдэг нь цэвэр цэмцгэр орчинтой болохоос гадна эрүүл Монгол иргэдтэй улс болох, ирээдүй хойчоо элдэв хор хөнөөлөөс аврах их үйл юм. Дорнодын залуусдаа амжилт ерөөе өө. Залуусыгаа жаахан л дэмжиж чиглүүлэн, урам өгөх аваас тэд чинь урам зоригтой ихийг бүтээх хүч юм шүү дээ.