Гялгар уутгүй Монгол

Хоггүй амьдрах хамгийн энгийн алхам бол #Татгалзах #Багасгах, #ДахинАшиглах, #Цэгцлэх #ДахинБоловсруулах юм.

Simple step to live without waste is #Refuse #Reduce #Reuse #Arrange #Recycle.

ЭКО СУРГАЛТ

   “Хоггүй Монгол” НҮТББ нь 2017 оноос эхлэн олон нийтийн дунд “Гялгар уут, хуванцрын хор хөнөөлийг таниулах, хоггүй амьдрах арга хэлбэр” нөлөөллийн ажлуудыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсээр ирсэн. Тухайлбал: “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” нүүр номын хуудсаар болон хөдөлгөөний санаачлагч М.Бүжингийн хувийн эккаунт, зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулаад хог хаягдлын менежменттэй холбоотой бүх төрлийн мэдээллийг видео, зураг, текстэн хэлбэрээр хүргэсээр байна. 2017 оны хичээлийн жилийн хугацаанд “Оюунлаг” бүрэн дунд сургууль, нийслэлийн 28, 23, “Хүрээ” дунд сургууль зэрэг 10 гаруй ерөнхий боловсролын сургуулиудийн сурагчид, МҮХАҮТ-тай хамтран их дээд сургуулийн оюутнууд, Капитрон банк, “Жорлонгоо өөрчилье” багийнхантай хамтран Өмнөговь аймгийн есөн сумын иргэдэд “Хоггүй амьдрал, Дэлхийн чиг хандлага” “Гялгар уут, хуванцрын хор нөлөө” сэдэвт хичээл сургалт хийсэн билээ. 2018-2019 оны хичээлийн жилийн эхний улиралд нийслэлийн БЗД-ийн Залуучуудын холбоо, Гэр бүл, бүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 97-р сургуульд “Хогоо ангилдаг, Зөв сурагч” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт 97-р сургуулийн 82 бүлгийн 3000 сурагч хамагдлаа. Цаашид энэ нөлөөллийн ажлыг өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.

Сургалт авахыг хүсвэл mail@ecobujin.com хаягаар хандана уу.