ГялгарУут, Хуванцар хөрсний усыг хордуулдаг
Дэлхий даяар хэдэн мянган тонн хог хаягдал булах цэг байдаг. Монгол улсын хэмжээнд л гэхэд 2017 оны байдлаар 396 хог хаягдлын төвлөрсөн цэг нийт 125 мянган га талбайг эзлэж байна. Цэгүүдэд хаягдсан химийн хортой нэгдэл болох гялгар уут, хуванцар нь тухайн хөрсөө эргэн тойрон 70 радиусд шүлтлэгжүүлэн үхжүүлэхээс гадна судлаар дамжин гүний усыг хордуулсаар байна.
ГялгарУут, Хуванцар нь зэрлэг амьтдын амьдрах орчинд заналхийлдэг
Дэлхийн даяр жил бүр 8 сая тонн хуванцар хаягдаж байна. Үүний 8 хувь нь дахин боловсруулагдаж, 2 хувийг дахин ашиглаж байгаа бол үлдсэн 90 хувь нь далай тэнгисд хаягддаг. Далайн гүний нэг кмкв талбай тутамд 46.000 хуванцар хаягдал байдаг. Манай улс хог хаягдлаа ил хаягдаг бөгөөд энэ тал дээр дорвитой судлагаа байхгүй ч хогын цэгийн ойр орчимд зэрлэг амьтад амьдрах аргагүй болдгоос гадна нохой, шувуу, үхэр зэрэг гэрийн тэжээвэр амьтад хогийн цэгээс хооллож байх нь бий.
ГялгарУут, Хуванцар хүнс тэжээлийн гинжин хэлхээнд нөлөөлдөг
Жил бүр нэг сая орчим далайн шувууд, усны амьтад бидний хаясан хуванцрын хаягдлаас болж үхдэг. Далай тэнгисд хаягдсан хуванцар нь 500-1000 жилийн дараа бүрэн задардаг байна. 2014 онд халимны ходоодноос жижиг хэсгүүдэд хуваагдсан олон тооны хуванцар олдсон бөгөөд энэ нь хаягдлыг далайн болон бусад амьтад хоол тэжээлтэй андууран иддэг гэдгийн баталгаа болжээ. Далай тэнгис дэх амьтдын 56% нь пластик хаягдлыг иддэг гэсэн баримт байна. Тэнгис дэх хамгийн жижигхэн амьтдын планктон ч микропластикаар хооллож, хорыг шингээдэг. Энэ бодис нь хүнс тэжээлийн гинжин хэлхээг бий болгоход шаардагдах тэжээллэг замаг алддаг.
ГялгарУут, Хуванцар хүний эрүүл мэндийг хордуулж байна
Хуванцараас ууссан химийн бодисууд бидний бүх эд эсэд байна. Энэ нь хорт хавдар, төрөлхийн гажиг, дархлаа сулрах, дотоод шүүрлийн тасалдал, бусад эмгэгүүд үүсгэх үндэс болдог.