Posts

Манай улсын хэмжээнд ямар ч шийдэлгүй, шууд хаягдаж байсан нэг түүхий эд бол ШИЛ юм. Түүхий эд шүү дээ. Дэлхийн улс орнууд шилийг дахин боловсруулаад зам талбайн хавтан, барилга гээд олон салбарт ашиглаад удаж байна. Гэтэл бид хаячихдаг байв. Өнгөрсөн жилүүдэд хэдэн ч тонн шил булагдсан юм бүү мэд. Ихэнх нь ил задгай хаягдсан даа үнэндээ. Архийг нь уучихаад шилийг нь шидчихдэг Монгол хүн олон шүү дээ.

2018 онд Азийн сангийнхны хийсэн өрхийн хог хаягдлын бүтцийн судалгаанд, хотын өрхүүдээс гарч байгаа хогны 9,6% нь шил гэж дурджээ. Тэгэхээр, шилний чиглэлээр ажилладаг аж ахуй нэгжээс гардаг хаягдал шил болон хөдөө орон нутагт ил хаягдаж байгаа шилний тоо судалгаа улсын хэмжээнд тодорхой байхгүй гэсэн үг юм.

Чухам ийм л байсан учраас бид хаягдал шил дахин боловсруулж барилгын дулаалгын материал хийхээр ажиллаж байгаа залуустай хамтарч, хот хөдөөгүй хаягдсаар байгаа шилийг цуглууж, үйлдвэрийн түүхий эд болгохоор ажиллаж байна.

Хаягдал шил цуглуулах ажил 2021.06.20-нд эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 500 тонн орчим шил цуглуулжээ. Одоогоор жижиг аж ахуй нэгж, томоохон импортлогчидтой гэрээтэй ажиллаж байна. Цаашдаа ресторан бар, СӨХ, хотхоны удирдлагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж буй бөгөөд хэд хэдэн төрлийн сав байршуулахаар зэхэж байна.

Шил нь байгальд задрахгүй нэг сая жил болдог бөгөөд гал түймэр гарах эрсдлийг нэмдэг тул аюултай. Тиймээс бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл 9510-4373 дугаарт залгаж болно.

https://www.facebook.com/NoPlasticMongolia/videos/163373435841631

https://www.youtube.com/watch?v=jkGJm16-8q0

https://www.facebook.com/NoPlasticMongolia/videos/1114874442375005