Та 2019 оны 3-р сарын 1-нээс хойш 10-ын буюу нэг удаагийн гялгар уутыг хэрэглэх аваас хариуцлага хүлээнэ шүү. Учир нь нийлэг уутны хэрэглээг хязгаарлахад чиглэсэн ЗГ-ын хориг ердөө 18 хан хоногийн дараа хэрэгжих гэж байна. Эхний удаад зөвхөн сав баглаа боодлын зориулалтаар ашиглаж буй 0.035 мм-ээс нимгэн уутыг хорьсон. Хүнсний скоч зэрэг гялгар уут хоригт багтаагүй гэсэн үг. Хоригийн талаар илүүг мэдэхийг хүсвэл энд дарна уу…?
ЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэгч нь БОАЖЯ,ХХААХҮЯ, аймаг нийслэлийн засаг дарга, гааль болон мэргэжилийн хяналтын газар юм. Тэгэхээр хэрэглэгч бид наандаж яг ямар гялгар уут хоригт багтаж байгаа талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй билээ. Өөрийгөө олон ирээдүйгээ хордуулахаас сэргийлэхийн тулд шүү дээ. Доорх зургийг БОАЖЯ-наас гаргасан тул эхний ээлжид энэ уутнуудыг сайтар нүдлээд аваарай манайхаан.
Манай улсын хэмжээнд жилдээ 500 тонн орчим гялгар уутны хаягдал гардаг. Үүний 350 орчим тонныг “Сан Оргиу”, “Пластик Центр” компаниуд дахин боловсруулдаг. \МХХДБҮХ —Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо ТББ\ Тус компаниуд боловсруулсан гялгар уутаараа модон жорлонгийн доторлогоо, гудамжны сандал, том машины ивүүр, хашаа, шон зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг юм.
Нэг удаагийн буюу 10-ын гялгар уутын хорьсон тохиолдолд оронд нь юу хэрэглэх вэ гэдэг асуут иргэдэд байна. Тэгвэл дэлхийн улс орнууд савалгааны гялгар уутыг олон дахин хэрэглэдэг даавуун болон, нейлон материалтай уутаар орлуулахыг санал болгож байна. Тухайлбал тэд, нэг нейлон уут 800 ширхэг гялгар ууттай тэнцэнэ гэсэн судлагааг гаргасан байдаг. Тиймээс манай “Хоггүй Монгол” ТББ “Гялгар Уутгүй Монгол “ хөдөлгөөнөөс санаачлан ЧД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран нэг удаагийн гялгар уутыг орлох “Богцхон” брэндийг гаргасан. Бид өөрсдөө энэ уутаа сүүлийн хоёр жил хэрэглэж байгаа бөгөөд 800 ширхэгээс ч илүү олон ширхэг гялгар ууттай тэнцэнэ гэдгийг мэдэж авсан билээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 гаруй орон нэг удаагийн гялгар уут, хуванцрыг тодорхой хэмжээнд хориглоод байна. Хамгийн сүүлд буюу 2019.01.01-нээс Өмнөд солонгос улс сүлжээ дэлгүүрүүд, супер маркетуудад гялгар уут худалдаалахыг хориглож, кофе шопд хуванцар аяга, таг, соруул хэрэглэхийг хориглосон. Австрали улс 2018.07.01- нд гялгар уутыг хорьсон бөгөөд үр дүнд нь нийлэг уутны хэрэглээг 80 хувиар бууруулж чадсан тухайгаа олон улсад мэдээлсэн билээ.