Posts

Миний хамгийн их хүсдэг зүйл бол Монгол улсынхаа ирээдүйн эздийг бэлтгэх юм. Юунд вэ гэж үү? Үр хүүхдээ ямар нийгэмд, ямар орчинд амьдруулахыг хүсэж байна яг тэр орчинд амьдрах иргэнийг бэлдэх тухай болно. Тухайлбал бид эрүүл, цэвэр, хоггүй орчинд амьдрахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл хогоо ангилж чаддаг, хог биш баялаг гэдгийг ойлгосон, холиод хаявал хөрс, ус, агаар бохирдож хүн өөрөө хорддог тухай мэдлэгтэй иргэнийг өнөөдрөөс бэлдэж байж ирээдүйд цэвэр орчин бүрдэх юм. Хогоо ялгахад олон төрлийн хогийн сав цуглуулах шаардлагагүй ээ. Зүгээр л өнөөдрийн байдаар манай улсад юу юуг дахин ашглаж байгаа талаар мэдлэгтэй байхад л болох юм. Тэрийг л мэдчихвэл дахиж ашиглаж болох зүйлсийг шууд булагдах хогтой холих ямар ч утгагүй гэдгийг ойлгочихно.

   Өнөөдрийн нөхцөлд улсын хэмжээнд хог хаягдлын менежмент бүрэн шийдэгдээгүй, тээвэрлэлийн байдал ойлгомжгүй байгаа ч дахин хэрэглэж болох зүйлсийг байгальд хаяж байгаадаа сэтгэл өвддөг олон иргэд нэгдсээр байна. Тэд маань нэг сарын турш дахивараа цуглуулж 2018.10.13-ны өдөр шинээр байгуулсан дахивар авах цэгт тушаалаа. Дахивараас олсон мөнгийг Өнөрөө гэдэг тэргэнцэртэй залууд хандивласан юм.